9.11
... тэр өдрийг маш тодоор санаж байна. Өглөө эрт яагаа ч үгүй байхад том ах утасдаад сандран орилохын наагуур "CNN-ны мэдээг үзсэн үү' гээд утсаа хаяв. Учираа олохгүй зурагтаа асаах гэсэн боловч ажилдаа явах цаг нь дөхөөд мунгинаж байсаар мэдээгээ үзэлгүй гараад явлаа ...
...налгар намрын өглөө сайхан шүү. Үүдээр гараад ноосон цамцаа өмссөнд баярламаар сэвэлзүүр сэрүүн салхи. Байшингийн булан тойроод сүүдрээс гарахаар намрын тас шар өнгөтэй нар дулаанаа харамгүй хувалцаж хацар дээр үнсэнэ....
... тэр өглөө такси-д суулгүй алхахаар шийдлээ . Хажуу байрны сүүний бидон барьсан буурал хөгшинтэй мэндлээд, толгойдоо нөгөө л ёсөн шидийн жижиг сажиг хэрэгтэй хэрэггүй бодлоо эргүүлээд, хэд хоногийн өмнө авсан гуталдаа сэтгэл хангалуун ажлын шинэ өдөртөө золгон алхалаа ...
гэтэл
... намайг шөнө тайван, ямар ч зүүдгүй унтаж байхад утаанд гарцаа олохгүй гуйж байсан хүмүүс хичнээн их зовсон бол ... өглөө инээмсэглэн намрын наранд эрхэлж алхахад тоос шороонд булагдан тэр хүмүүс юу бодож байсан бол ...

... хэдэн жилийн дараа Ground Zero-д өөрийн биеээр очих боломж олдсон. Саарал хашааны цаанаа хоёр цамхагийн үлдэгдэл хар арматур төмрөөр гагнасан загалмайг олж хараад гэнэт Улаанбаатрын тэр сайхан өглөөг санан амьсгал хүрэхгүй бачуурсан ... 'намайг уучлаач' ...
No comments:
Post a Comment