Энэ жилийн эрүүл мэнд/физиологийн салбарт Нобелийн шагнал авсан 3 эрдэмтний нэг нь Mario R. Capecchi амьдралын түүх аз, тохиолдол, хувь заяа, бүтээлч чанар, шинжлэх ухааны хөгжлийн тухай нэгийг бодогдуулсан юм.
Америк гаралтай ээж нь Mario-g төрүүлэхэд Италид амьдарч фашизмын эсрэг хөдөлгөөнд оролцсноор 1941 онд баригдаж Дахау-д (concentration camp) 4 жилийг өнгөрүүлсэн билээ. Ингэснээр дөнгөж 4 настай бяцхан хүү gанцаараа хоцорч аргагүй эрхэнд гудамжинд гарсан юм. Хулгай, зодоон, өвчин, өлсөглөнгийн тэр насаа дурсахад Capecchi 'I never felt sorry for myself' гэж хэлsэн юм. Ээж нь 1945 онд суллагдан жил гаруй хугацаанд эрчимтэй хайж олсон хүүгээ дагуулан Америк руу мордож амьдралын шинэ хуудсыг эргүүлсэн юм.
Бэрхшээл биднийг хатуужуулдаг гэж ярьдаг боловч 4 настай хүүгийн амсcан зовлон арай л хатуу шиг санагдана. Тэр зовлон нь Capecchi-n амжилтанд хүрэхэд яамар нөлөөтөй байсаныг тооцоход амаргүй. Магадгүй, энэ хүүгийн амьд үлдсэн нь цэвэр аз байсан байж болно. Хэрвээ жаал хүүг ээж нь олоогүй, Америкт очиж сайн сургууль төгсөөгүй бол түүний хийсэн нээлтийг өөр эрдэмтэн хийх байсан уу ? Хэн, хэзээ хийх байсан бол ?
Бид нар тоолохын аргагүй олон дайн, зовлон, өвчинд хичнээн эрдэмтэн, авьяастан алдсан бол. Яг өнөөдөр, яг энэ мөчид магадгүй бас нэг хүүхдийн амьдрал үгүй болж хүн төрлөхтөн бас нэгэн нөхөгдөшгүй боломжийг алдаж байгаа болов уу ? Ер нь сонголт vs. аз завшаан/тохиолдол бидний амьдралд ямар нөлөөтөй байхыг олж харах арга байдаг болов уу ?
2007 Nobel committee press-release
No comments:
Post a Comment