Monday, October 8, 2007

Хагас сайн ажил болгон оройны 9.45-аас Анг Ли ('Brokeback Mountain'- ийн найруулагч) шинэ бүтээл болох 'Lust, Caution' үзэж 2.5 цаг гарздлаа. Манай хүний хэлсэнээр 'товчилсон ази сериал' л гэсэн үг - баахан нус, нулимс, эх оронч сэтгэл, амтгүй секс ... хайран $20... (xаширахгүй найруулагчийн нэрэнд хууртагдсан бололтой - 'Brokeback Mountain' нь 30 хэдэн жилийн өмнө шагнуулсан 'Midnight Cowboy' зиндаанд арай л хүрээгүй, тухайn уед шагнал өгөх нь politically correct aлхам болсон шиг санагдсан )

Харин бүтэн сайн орой маш сонирхолтой бариматат кино үзэж шархаа нөхлөө - British найруулагч Michael Apted-iin "49 and Up". Michael Apted 1964 ond Лондоны нийгмийн янз бурийн давхаргаас хэдэн хүүхдийг сонгон авч 7 настайгаас эхлэн 7 жил болгон тэдэнтэйгээ дахин уулзаж амьдралын үйл явцыг хальс дээр буулган баримтжуулсан юм. Хүний хөгжилд гэр бүл, нийгэм, санхүүгийн байдал, хувь хүний сэтгэлийн тэнхээ ямар нөлөөтөй болохыг жинхэнэ амьдралаар жишээлсэн нь маш энгийн боловч нэгийг бодогдуулах бүтээл.

No comments: