америкт таалагдах таалагдахгүй зүйлийг тоолбол барагдашгүй ... мөн, таалагдах үгүй нь тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалсан харьцангүй ... хамгийн энгийн жишээ нь - хувцаслалт... жирийн ард түмэн дуртай юмаа өмсөөд л явна, хаяа зарим хүмүүсийг харахаар өглөө босоод шкафнаасаа хамгийн түрүүнд унасан цамц өмдөө шүүрээд л гарсан бололтой ... тэр нь нэг бодлын зугээр ч юм шиг ...
нөгөөтэйгүүр ... манай нэг профессор багш өдөр бүр нэг дөрвөлжин хээтэй пиджак, шилбэ нь гарсан богинохон өмдтөй явдагсан, юм бодсон ч шинжгүй ... зун зузаан зузаан хүүхнүүд гэдсээ гаргаад, бариу цамц, авцалдаагүй банзал, хуучирч салбаасан рэзинэн углааш өмсөөд явахаар арай л дэндүү гэмээр ...
тэгсэн манайд ойрд цас ороод нилээд хүйтэрч дулаалах болоод ... өнөөдөр өглөө олон юм бодолгүй ус нэвтэрдэггүй уулын том ногоон цэнхэр ботинк, ногоон шаргалдуу омд, улаан ороолт, орой дээрээ бөмбөлөгтөй (хүүгээс илүүчилж авсан ) цэнхэр ноолууран малгай, хар савхин бээлий, цайвар өдөн куртка - өнгөний ямар ч зохицолгүй алиа салбадай шиг л гарч явлаа ... ажилдаа алхаж байтал сайхан дулаахан, намайг тоосон шинжтэй хүн алга, амар юмаа :) ... Улаанбаатарт иймэрхүү хувцаслаад гарсан бол баларч дуусна, угаасаа гэрээсээ гарах ч үгүй : )
No comments:
Post a Comment