Tuesday, March 18, 2008

Өнгөрсөн долоо хоногт Нью Йоркын захирагч Спитзэрийг хэлтэй хэлгүй бүхэн л гоочилж шооллоо. Давид Леттэрманы шөнийн шоу-d надад таалагдснаас:

  • When reporters asked how much he paid per hour, his wife said, "Believe me, he doesn't need an hour"
  • I thought Bill Clinton legalized this years ago

Top Ten Messages Left On Eliot Spitzer's Answering Machine

  • Hey, what's new?
  • It's Barack Obama. Remember our conversation about being my running mate? Nevermind.
  • Ralph Nader here, glad to hear I'm not the only politician who has to pay for it
  • I'm calling from the 'New York Post.' Would you rather be known as 'Disgraced Gov Perv' or 'Humiliated Whore Fiend'?
  • This is John McCain, if it makes you feel better, I once got caught having sex with Lincoln's wife
  • It's Dr. Phil, call me if you need any horse**** advice
  • This is Senator Larry Craig. Do you ever go through the Minneapolis airport?
  • It's Wolf Blitzer. Call me if you ever want a hot Spitzer-Blitzer three-way
  • Paris Hilton here. I would have done it for free
  • It's Arnold Schwarzenegger. Thanks, I'm no longer America's creepiest governor

Америк сонин газар - нэг талаасаа хүвийн эрх чөлөөг дээдээс дээд эрхэмлэсэн мөртлөө тэр эрх чөлөөг басамжилсан шашин шүтлэгийн догм-д автагдсан үзэл бодолтой. Энэ парадокс юунаас түрүүн бэлгийн харьцаа, түүнийг тойрсон уур амьсгал дээр илүү тодоор мэдрэгдэнэ.

Жишээ нь, xэн нэгэн хүсвэл санаанд оромгүй extravagant секcийг олж зугаацдаг мөртлөө хажуу айлын хүнээс толбогүй цагаан цаас мэт байхыг шаардана. Өчигдөр Нью Йоркийн шинэ захирагч ажлаа хүлээж амжаагүй байтал хэдэн жилийн өмнө эхнэр тэр хоер аль аль гэр бүлээсээ гадна амрагийн харьцаатай байсаныг олон нийтэд урьдчилан зарлаж дараа дараагийн хардалт сэрдэлт, хэрүүл амаас сэргийлсэн алхам хийжээ.

Гэтэл хэдэн жилийн өмнө USA-д хоёрт орох Католик шашны priest -түүд 50 орчин жилийн туршид хэдэн мянгаар бага насны хүүхдүүдийг хүчийрхийлсэн явдал илэрч, асуудалтай байсан 5000 орчим priest-ээс тоотой хэдэн нь албан ёсоор хариуцлага хүлээж, мянга мянган хохирогчдын амыг 700 сая ам доллараар таглан хоёр гурван жилийн дараа дурсагдахгүй шахуу түүх болоод өнгөрсөн нь дэндүү харамсалтай.

Мөн, Спитзэрийг хариуцлагыг аль 1910 оны White Slave Traffic Act буюу тэр үед арьс өнгөнийг ялгаварлыг дэмжсэн хуулиар тооцвол дэндүү завтай хүмүүсийн ажил болно

Өөр нэг жишээ: хэд хоногийн өмнө мэдээлсэн судалгаагаар өсвөр насны охидын 25% орчим хувь ямар нэгэн бэлгийн замын халдвартай гэсэн анхаарлыг татсан дүн гарлаа. Өвчилсөн тэр охид бэлгийн замын өвчнөө агаараас аваагүй нь мэдээж, бэлгийн халдвартай өсвөр насны хөвгүүдийн талаар судалгаа сонирхолтой баримттай байх нь гарцаагүй. Үүнээс гадна, USA-d өсвөр насны төрөлт (15-19 насны охид) 1000-д 43 байх нь дэлхийн хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр байгаа нь хачирхалтай (энэ тоо Канад-д 20, Япон - 5, Герман- 10)

Гэтэл өнөөдрийн засгийн газрын баримталж байгаа бодлого нь дунд боловсролын сургуулийн бэлгийн боловсролын хичээлийг үндсээр нь өөрчилж, өсвөр насны хүүхдүүдийн дунд complete B.S. болох бэлгийн харьцаанаас тэвчих, гэрлэхээс наана бэлгийн харьцаанд орохгүй байхыг уриалан дэмжиж 2008 онд 200 орчим сая доллар төсөвлөсөн байх юм. USA-ийн 23 сая өсвөр насныхан бэлгийн харьцаанаас татгалзах нь тун эргэлзээтэй.

Өсвөр насны хүүхдүүдийг болио гэхэд нас бие гүйцсэн, саруул ухаантай хоер/гурав (хэд ч ) өөрийн унтлагын өрөөний хаалгааны цаанаа юу хийх бидэнд ямар хамаа байна ? Хоорондоо зөвшөлцөөд (consensual) эвээ олсон цагт хөлөөрөө толгой хийх үү, толгойгороо хөлөө хийх үү тэр асуудлыг хэн нэгэн хянаад хажуугаас хошуугаа дүрэх нь цагийн гарз мэт санагдмаар.

Xамт ажиллаж байсан Швэд бүсгүй aмерикийн иймэрхүү double standards and hypocritical moral талаар нэг удаа 'god, life is so short, enjoy it as long as you can, and just move on' хэлсэн нь санаанд орлоо.

p.s. http://sannichka.livejournal.com/ - Неожиданный комментарий одного полу-знакомого тинэйджера: "Eliot Spitzer (только что ушедший губернатор Нью Ёрка, который вынужден был уйти в отставку из-за того, что потратил $80к на проституток.) Как же я ему ЗАВИДУЮ!!!" :))))

http://petru-her.livejournal.com/ - Когда я был молодой нравилась мне одна девушка, потом две, потом три... Теперь почти все

No comments: