Monday, April 14, 2008

вино-ны ид шидийг ойлгоддоггүй би... хүмүүс вино уугаад энэ ийм амттай гэх юм, тэр нь тийм ч гэх юм, зарим нь бүүр нарийсаад энэ вино тэр ургамал, жимс, самар, модны үнэр амттай гээд бүүр яваад өгнө ... вино боловсруулж уух хэдэн зуун жилийн соёлоос хол өссөн, тэгээд ч угаасаа сонирхолгүй болохооор тэр соёлыг мэдэрч сурах үгүй юм шиг байна ... дээхэн үед найзуудтайгаа уулзахад ууж байсан вино дэндүү гашуун оргиод байхаар нь дээрээс элсэн чихэр хийгээд уусан чинь алуулах шахсан ...

гэтэл өнгөрсөн долоо хоногт миний танидаг нэг залуухан бүсгүй хөхний хавдраар өвчилсөн гэж мэдлээ ... бүсгүйн хавдар эхний шатандаа оношлогдсон бөгөөд бүрэн эдгэрэх өндөр магадлалтай гэж мэдэнгүүт чин сэтгэлээсээ баярлалаа ... тэгснээ толгойд өөрийн эрхгүй бас нэг бодол орж ирдэг юм ... франц гаралтай тэр бүсгүй өөрийн өссөн хүмүүжсэн орон, үндэстний заншлаар өдөртөө хоолны дараагаар вино уунаа ... гэтэл 20-30 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн судалгаанаас үзэхэд согтууруулах ундаанууд хөхний хавдар үүсгэх нөлөөтөйг тогтоосон боловч согтууруулах ундааны төрөл болон тэдгээрийн хавдар үүсгэх эрсдэлийг төдийлэн сайн гаргааүй байж ... иймээс хүмүүс 'хөнгөн' гэхээр вино, пиво мэт ундааг эрсдэл багатайд оруулж нээг их ач холбогдол өгөлгүй өнгөрсөн бололтой ... харин өнгөрсөн жил Kaiser Permanete-iin Dr. Klatsky 70.000 орчим эмэгтэйчүүдийг оролцуулсан судалгаагаар хөхний хавдар үүсэх эрсдэл согтууруулах ундааны төрлөөс хамаарахгүй гэдгийг баталж, өвчлөх эрсдэл нь согтууруулах ундааны хэрэглэсэн хэмжээтэй шууд холбоотой гэдгийг тогтоожээ... тодруулбал, өдөрт согтууруулах ундааг нэг удаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрсдэл 10%-аар нэмэгдэж, гурав ба түүнээс дээш удаа хэрэглэдэг тохиолдолд эрсдэл 30% болж хувирна... өөрөөр хэлбэл, бүсгүйчүүд архи, вино, пивоны алийг ч уусан өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлсээр гэсэн үг...

...танидаг бүсгүй мань оношлогдсоноос хойш вино-гоо бүр мөсөн орхисон гэсэн, удахгүй хагалгаанд орж, хагалгааны үр дүнгээс шалтгаалан хими эмчилгээ хийж, цашдаа хавдар буцаж эргэхээс сэргийлэх зорилгоор 5-6 жилийн хугацаагаар ээм уухаар төлөвлөж эмчилгээгээ зоригтой эхэллээ ... мэдээж, ямар ч төрлийн хавдар, түүн дотор хөхний хавдар үүсгэхэд маш олон хүчин зуйлс байдгаас магадгүй найзын минь өвчинд вино уусан явдал ямар ч ач холбогдолгүй байсан байж болно ... гэвч иймэрхүү мэдээ сонсоны дараагаар бас бус юм бодогдох юм ...

3 comments:

Tuvshin said...

Manai endhiin nuhduud bol vino uuval zaluujna, In Vino Veritas! geed l bainga uugaastay baidag shd hehe. Uchirguy huugaaraa huhnii hort havdaraar uvduud baigaa yum sonsogdohguy l yum.

Gesnees eniig uz dee, perhaps the coolest picture I've seen today http://www.iht.com/articles/ap/2008/04/14/news/Spain-Cabinet.php ; http://blogs.wsj.com/juggle/2008/04/15/when-a-new-job-and-a-new-baby-collide/?mod=MostPopular

bayabaga said...

yanz buriin sudalgaanii dun garah yum baina shuu dee.ochigdor endhiin neg hevleleer yogurt g.m tsagaan idee ni turuu bulchirhain havdar uuseh magadlalyg 30 % iar nemdeg gej medeelj bsan..
ene yanzaaraa bol ideh yum oldohgui shinjtei..:)

Anonymous said...

comment-ee udaj bichij baigaad uuchlaarai, hed honog ukhekh ch zavgui bailaa :)

tuvshin - good for them ! In Vino Veritas !!

bayabaga - er honog ongorokh tutam amidral ooroo ikh hortoi yum baina gedgiig uhaaraad bn shuu :) iimees, eldviin yum bodolgui In Vino Veritas geed uragshaa

clouds