День Победы ... өвөө мань Дэлхийн Хоёрдуугаар дайнд оролцож, хүндээр шархатаж буцаж байсан билээ ... яагаад ч юм дайны тухай олон юм ярьдаггүй, асуухаар уцаарлангүй 'юугаа ярих юм, дайн гэдэг чинь аймшиг' гээд л дуугаа хураагаагаад суунаа, зурагтаар дайны тухай уран сайхны кино гарахаар 'шаал худлаа' гээд нулимаад л яваад өгдөг байсан ... жаахан байсан болоод ч тэр үү, би ч нээг их тоолгүй өнгөрдөг байж... харин нэг удаа өвөө мань 'дайн дуусахад бид нар аз жаргалын дээдийг үзсэн мэтээр баярлаж , хүмүүс дэндүү зовлоо, одоо ч естой хэзээ ч дайн болохгүй дээ гэсэн хатуу итгэлтэй байлаа' хэлсэнийг сайн санах юм ...
өнөөдөр түүх судлаач, улс төрчид, дуртай нэгэн дайны шалтгаан, явц, үр дүнгийн талаар зөндөө маргалддаг бололтой; зарим нь маргаандаа улайрч түүхийг өөрсдийн өчүүхэн үзэл бодолд тохируулах гээд тэмцэлдэнэ... Холокостыг зөвтгөсөн дэмийрэл, СС-ын цэргүүдийн шарил дээр цэцэг өргөх маягийн солиорлыг өвөө мань харсан бол уйлах байсан даа ...
... уул нь энэ өдөр оюун ухаант хэн бүхэн олон юм ярилгүй тэр дайнд үрэгдсэн 60 сая хүнийг дурсан хэдхэн хоромыг өнгөрөөмөөр юм ...
ps. бас нэг шал дүргүй хүрдэг зүйл - энд хэвлэгддэг дайны тухай номуудыг харахаар USA, Britan хоёр л дайны гол ачааг үүрж, хoжсoн мэтээр brain washing өрөөсгөл ideology дэндүү хүчтэй байх юм.
2 comments:
tiim shu, Holbootnuud neh gavya baiguultsan yum shig bichdiin. Orosuudiin hiisen dainii haa ch hurehgui. Gehdee haa saigui propaganda. Soc. ued iron curtain-ii 2 tald 2 oor propaganda hiideg baisan ni odoo ch barag heveeree. Amerikt communist, atheist gesen 2 ugnees yasan ih tservedeg ve. Gaihaltai.
P.S. Tanai ovoo Halhiin goliin dainii veteran?
anon, thanks for stopping by... amerikiin sonin er n toolj barahsgui, yum buhendee l bipolar gej onoshlogdohoor ... first amendment-iin toloo amia tavikhiin naaguur mortloo sohood uztel hypocrisy ...
clouds
Post a Comment