Monday, June 16, 2008

.. өнгөрсөн баасан гаригт ажлаасаа ирээд мэдээгээ үзтэл америкийн улс төрийн нэрт нэвтрүүлэгч Tim Russert өнгөрсөнийг сонсоод нилээд цочирдов... улс төрд сонирхол багатай ч гэсэн түүний хөтөлдөг Meet The Press нэвтрүүлгийг үзэх дуртай байж ... 4 хүүхэдтэй, дундаас бага орлоготой айлаас гаралтай Tim Russert хэвлэл мэдэлээл, олон нийтийн амьдралын оргилд хүрсэн түүх бидний хэлдэгээр American Dream-ын тод жишээ... Tim Russert 58-хан настай байж... түүний нас барсаны шалтгааныг албан есоор зарлаагүй боловч heart attack буюу манайхны хэлдэгээр зүрх нь хаагдсан гэж мэдүүлсэн юм...

... энэ жил олны танидаг, мэддэг хүмүүс тэнгэрийн ордонд халиж гунигтай мэдээ ар араасаа цувсаар... Балдорж-гуай, парик Жаргалсайхан, Монгол шуудан-ийн Жанцан гээд цаашилбал олны нүдэнд өртөгдөөгүй ч халамжит хань, хайртай аав, аав ээжийн хүү нар цэл залуу насандаа өнгөрч байгааг анзаарахгүй байхын аргагүй...

... зүрхний өвчин дэлхийн ихэнхи орнуудад өвчлөл, нас баралтын (ялангуяа дунд насны эрчүүдийн дунд) тэргүүлэх шалтгаан гэдгийг хэн бүхэн мэддэг, зүрхний өвчлөлөөс сэргийлэх талаар асуухад тамхи, архи, хоол хүнс, биеийн тамир, амралт гээд хэн ч гэсэн хэлэх үгтэй ... харамсалтай нь, ихэнхи тохиолдолд мэдлэг мань өнгөц, онолын хэмжээнд байдагаас зүрхний өвчлөл биднээс холгүй бэлчиж байна ...

зүрхний өвчлөлийн өрсдлийн #1 - илүүдэл жин... манай эрчүүдийг харахаар 20 хүрээд л гүзээ суух янз орсон, 30 гарсан эрчүүдийн дунд гүзээгүй залуучууд өдрийн од шиг, 40 гарсан бол өөрийнхөө найзаа толинд л харах жишээтэй ... эрчүүд гэлтгүй, хүүхнүүд бид ч гэсэн хүнтэй сууж, хүүхэд гаргасан л юм бол жингээ сул орхино, хавар болохоороо гэнэт ухаан орсон юм шиг турах кампанит ажилд орно...

... өөрсдийгөө өмөөрөөд яривал бидний амьдардаг орчин, цаг агаар, хоолны соёл, сонголт, хүртээмж яах аргагүй хүчтэй нөлөөлж, өвөлдөө -40C хүрдэг газар ч өөхтөй өвчүүгээ идэхээс аргагүй санагдана... гэвч өнөөдөр хүн амын дийлэнх хот суурин газарт амидарч байгаагаас хойш бидний биеийн шатахууны хэрэгцээ өөрчлөгдсөн л байж таараа ...

... зах зээлийн хатуухан орчинд хамгийн өндөрөөр үнэлэгдэх валют бол эрүүл мэнд... болох болохгүй бүх л аргаа хэрэглэн, өөрийгөө болон өрөөлөө авч явдаг эрчүүд, хүүхнүүд мань машин, гар утас, хувтас гуталаасаа түрүүн биеийн жиндээ анхаарал тавьбал юунаас үнэтэй хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй...

мэдээж, хөрөнгө оруулалт хийхийн тул мэдлэг хэрэгтэй; аз болж хэн ч гэсэн Body Mass Index (BMI) буюу биеийн өндөр/ жин хоёрын харьцааг маш энгийн аргаар олж болно. Өндөр/ жин хоёрын харьцаа 24.9 дээш байвал илүүдэл өөх харвинтай л байна гэсэн уг...

.... ер нь энэ асуудлаар бичээд байвал блог байтугай хэдэн ном ч хүрэхгүй... өдөр бүр гарч бүй шинэ мэдээллийг уншиж ч амжихгүй байхад бид нар хамгийн энгийн суурь мэдлэг, арга барилаасаа эрүүл, бүтээмжтэй амьдралын эхлэлээ тавьж болно...

2 comments:

бж said...

Yu genee? Mongol shuudangiin Jantsan bas yavchihsan hereg uu?

Targalalt neeree tolgoinii uvchin bolood bainaa...

Anonymous said...

Ganaa - yag yamar shaltgaanar nas barsanyg medeegui, cel zaluu nasandaa haramsaltaigaar gedeg utgaaraa bichsen yum. Zurhnii ovchintei holboj oilgoson bol uuchaarai.

clouds