Monday, August 18, 2008

ааваа, Таныгаа үрьд шөнө зүүдэллээ...

... ажилдаа явахаас өмнө

Танд ундны ус дөхүүлэх санаатай
машинаар явж байгаа юм шиг ...

өглөөний сохормоор нарны өөдөөс
уул руу зөөлөн өгсөхөд
палкаар барьсан байшин тойронгоо
манай зуслангийн ногоон хашаа харагдана ...

хүрэн цамцынхаа ханцуйгаа шамлан
хуучин жинсээ тайраад
шорт болгон өмссөн байсан, Та

төмөр хашааны цаанаа
хэрзгэр хөрзөө бариад
хар үүрээр л газар ухаад байсан, Та

зүүдэнд минь
замын цаанаас намайг харсангүй ааваа, Та
зүүд минь дундаа тасраад
духан дээрээ үнэрлүүлж амжсангүй, би

одоо тэгээд уймраад сууж байх юм, ааваа

No comments: