Tuesday, December 23, 2008

imagine...

хэд хоногийн өмнө хүүтэйгээ хамт орчин үеийн цэрэг зэвсэг, технологийн талаар нэгэн сонин нэвтрүүлэг үзлээ... шинжлэх ухаан, технолог-т ихээхэн сонирхолтой хүү мань зурагтаасаа нүдээ салгахгүй, дуу алдан амтархан үзэхийг хараад гэнэт эвгүй санагдлаа...

... хүн гэдэг өчүүхэн амьтан дайн, өвчин зовлон гэхээс өмнө явганаас унаад, эсвэл аягтай шөлөнд гахаад ч бурхан болж болно ... тулсан цагт хоолны модон савхаар нэг хатгахад л үгүй болно... гэтэл тийм эмзэг, нимгэн бүтэцтэй мах бодийг устгах гэж бүрэн бүтэн машин бүтээж үйлдвэрлэнэ гэдэг нь утгагүй бөгөөд харамсалтай ... хайран цаг, хөрөнгө, бүтээмж - энэ бүхнийг хүмүүнийг сөнөөх биш, харин эрүүл мэнд, оюун ухааны хөгжилд зарцуулсан бол ... үгүй, ядахнаа хүүхэд бүрт хэрэгцээтэй хэдхээн $$ үнэтэй вакциныг өгдөгсөн бол ...

сонирхоод хэдэн статистик харлаа - total health expenditures as % of GDP vs. total military expenditures as % of GDP ... сонин шуу, улс орон ядуу байх тутам зэвсэгт зарцуулах хөрөнгө өсөх хандлага харагдана ... инээдтэй юм, хэнээс юугаа харамлаад хаанаас ийм хөрөнгө олдог юм бол ?

... эх орноо хамгаалах иргэн бүрийн үүрэг, эх орноо хамгаалахад буу зэвсэг зайлшгүй хэргэцээтэй боловч хүн төрлөхтөн мянган жилийн туршид хоорондоо дайжаад хожсон зүйлгүй ... хөөрхий Oppenheimer -ийн атомын бөмбөг бүтээсний дараа хүмүүс дахин алдахгүй гэсэн гэнэн мөрөөдөл талаар өнгөрч байгаа бололтой ...

нэвтрүүлгээ үзээд дууссаны дараа хүү бид хоёр бодсон санаснаа хуваалцан зөндөө ярилаа ... тэгсэн миний хүү "ээжээ, би энэ талаас нь бодож үзээгүй, сонин байна" гэснээ "гэхдээ тэр пуужингууд ёстой лаг байсан шүү" гэлээ ... хэдэн жилийн дараа миний хүү өөрийн сэргэлэн оюун ухаанаа хүний сайн сайханы төлөө ашиглана гэж найдаж байна ....

No comments: