Tuesday, April 7, 2009

ээж мань ирээд сайхан байна... миний ээж хөөрхөн шүү :)

орой аав хүү хоёр загасанд явах гээд ... яриаг нь сонсоход :


аав нь- миний хүү, махаа бэлдээрэй (тахианы түүхий махыг жижиглээд авч явдаг юм)

миний ээж - миний хүү, өдөр лапша хийсэн, сайхан чанасан мах байгаа ш тээ, тэрийг аваад яв
хүү (татаж унтлаа инээгээд) - эмээ, би бас дээрээс нь кетчуп хийгээд аваад явах уу ? ямар амттай маx вэ гээд загас баярлана даа

No comments: