Friday, September 21, 2012



Аньсага чийгтэй явлаа гэж
Аясын салхиар шивнүүллээ
Ачлал төгс аав минь
Алтайнхаа зулайд байж дээ
Адуу шиг эрмэг аав минь
Алтайн оргилт аялгуу юм
Бодолд дарагдан өнжлөө гэж
Бороон дуслаар шиврүүллээ
Даан чиг элбэрэлт аав минь
Далайнхаа мандалд байж дээ
Давалгаа шиг түрлэг аав минь
Далай шигээ гүн уянга юм
Эрхэлж наадсан зүүдийг минь
Ингэн буулианаар сэрээлээ
Тэнгэр заяатай аав минь
Тэнүүн говьдоо байж дээ
Гал шиг ассан аав минь
Говийн зэрэглээт айзам юм
Морьд шиг эрмэг аав минь
Монгол шигээ уудам юм
Ай миний аав
Зулай цагаан Алтайн хүү
Ай миний аав
Хөвсгөл далайн түрлэг дуу
Ай миний аав
Тэмээчин говийн дуучин хүү
Давалгаа шиг түрлэг аав минь
Гал шиг ассан аав минь
Морьд шиг эрмэг аав минь
Монгол шигээ уудам юм
Хөгжмийн эгшигт аав минь
Хан хуурын минь даралтанд бай

No comments: