... цаг агаарын хүүхэн
6-ийн мэдээгээр инээмсэглээд
өнөөдөр + 93
(манайхаар + 30 орчим ) гээд
дахиад л дургүй хүргэлээ ...
аан, бас болоогүй,
dewpoint буюу чигшэл н'
oppressive - 60-аас дээш гэв үү...
орчуулбал гадашгаа гарахгүйгээр
өдөржин шүршүүрт зогсох н' дээр гэсэн үг ...
юугаа өмсөнө ?
шкафаа онгойтол
мэдээж -
өмсөх юм алга :)
яанаа одоо ?
за хөө, юy билээ ...
Tuesday - үдээс өмнө хоёр уулзалттай,
үдийн цай - хуучин ажлын чалчаа авгайтай lunch,
үдээс хойш - цаасанд даруулсан гунигт ирээдүй...
... дарга авгайн нүдийг хорсуулахгүй ч
дэврүүн сэтгэлээ гомдоохоргүй
хамтран ажилдаг эрчүүдийн нүдийг н' хужирлахаар
дундыг баримтлаад
донжийг н' олохоос ...
...урт цагаан банзал
даруу боловч
сэвэлзүүр салхинд урт оноо н'
эрхлэн дэрвэлзэнэ ...
...угалз хээгүй цагаан цамц
уйтгар төрүүлэхээр өнгөтэй боловч
уян биеийн галбирыг
юунаас ч илуу тодруулна ...
...эцэст н',
нимгэн торгонд
эмзэг эрхтнүүдээ
нуугаад авбал
өнөөдрийн цаг агаарын мэдээ яршиг л байна ...
:) :)
No comments:
Post a Comment