Monday, August 6, 2007

... ажилдаа алхаж байтал
замын хажууд ганц шар навч
борооны усанд даруулан
өнчирсөн...
толгойгоо өндийтөл үгүй юмаа -
саяхан ногооноороо байсан
хар мод н'
тайчихад бэлэн
энд тэнд алаг эрээнээр
над руу бардамгүй дээрээс харна ...
наадмын маргааш намар гэж
хаана ч явсан үнэн юм...

No comments: