... орой цасан шуургаар хурдны замаар давхихдаа хэдэн жил сонсоогүй Виктор Цой-г сонсомоор санагдаад машинд явдаг цуглуулга-наас "Черный альбом"-ыг оллоо ... харанхүй зам, урд яваа машины улаан шар гэрэл, цонхны өөдөөс тасралтгүй цацагдах цас борооны холимог, нүдэнд эрээлжсэн шил арчигч, зогсоо зайгүй урсах бодлын цуваа, Цой-ын сөөнгө хоолой, ударникийн цогц хэмнэл, цус буцлагахаар машины хурд мартагдсан шахуу дурсгалыг дагуулна ...... хуучин магнитофоны хоёр өсгөгчийг тайлж газар хэвтэнгээ хоёр чихэндээ нэг нэгээр нь ойртуулж байрлуулаад чангаас чанга тавьж зүрхээ дэлстэл, чих дүлийртэл солгой хоолойгоор даган орилж шуургатай сэтгэлээ тэрхэн зур тайтгаруулна... өвчтөй, халуунтай унтах гэж ядтал харанхүй шөнөөр утас дуугарахад найзалдаг банди гитараа барин 'когда твоя девушка больна' дуулж унтуулна ... Виктор Цой-г нас барсан өдөр болох 8-р сарын 15-д River Sounds-д таних танихгүй хэд цуглан Цой-ийн дууг дуулж, орилж жилдээ хурсан хийгээ гарган галзуурна...
... 'сосны на морском берегу'-г орилж гишгэсээр нэг мэдсэн гэртээ хүрлээ ... гое ...
2 comments:
Clouds! You rock! :)
i know :)
clouds
Post a Comment