"One of the great moments of life is the moment we recognize we have them on in the first place "
- Rachel Naomi Remen 'Kitchen table wisdom'
... бага байхад цагаан сар гэж хөдөөдөө малчдын баяр нэрээр хотод хориотой шахуу баяр байж... цагаан сар гэж бараг дуугарах ч үгүй мөртлөө баяр болохоос хэд хоногийн манай гэрийн уур амьсгалын өнгө хувирна ...
... битүүний орой ямар ч байсан аав ээжийн ажил дээр заавал хурал цуглаан болж, орой болсон хойно ядарсан хоёр орж ирж, хүүхэд биднийг дулаахан хувцаслан харанхүй гудамжаар дагуулж бага насандаа өнчирсөн аавыг минь өсгөсөн Уужаа эмээгийнх уруу алхана ... алхаад л байна, алхаад л байна ... хүүхэд байсан болохоор их хол санагддаг байж... одоо бодоход холгүй, машинаар сайндаа 20 минутын зай ...
... даарч хөөрсөн биднийг гэрэлтэй өрөө, Уужаа эмээгийн зассан тансаг ширээ тосдог байлаа (тансаг гэдэг нь жилд тоотой хэдэн удаа 1.20 төгрөгийн интоортой ундаа ууж, давстай торт иддэг хүүхдийн нүдээр л харах ёстой л доо) ... Уужаагаа маш цэвэрхэн арьстай цагаан царайтай, өтгөн буурал үсээ 'шүдтэй' хар том обручик -aaр арагшаа мэлцийтэл самнасан, шаргалдуу өнгөтэй дээлтэй байхаас өөрөөр санахгүй юм... Уужаа мань Цагаан сарын идээг ном ёсоор нь бэлддэг байж - ууц, чанасан бүхэл мах, ул боов, боорцог, хорхой ааруул, аарц, сүүтэй цай, бууз, банш, салаад, ёотон чихэр, 24-ийн чихэр гээд ... аа, бас чацарганы браажк - багачуудад амсуулахаас биш уулгахгүй... тэр браажк ямар гое амттай байваа, нэг жил надаас 2-3-аар ах хамаатан бандитай нийлж бражк бурдэг бидоноос хоеулаа хулгай хийсэн түүхтэй ...
... хоол, цай гээд л нэг мэдэхэд буцах цаг нь болж бид хэд харанхүй гудамжаар тас хүйтэнд эргээд алхана ... маргааш өглөө эрт аав ээж бас л хуралтай байдаг учраас үүрээр шахуу Уужаатайгаа золгох гээд дахиад л алхана ... бэлгэндээ авсан вьетнамын самартай цагаан чихэр нүдэнд тодоос тод харагдаж байна ... манай байрны нэг охин самартай тэр чихэрийг боодол боодлоор идээд хордлого авсаныг муухан санагдах юм ....
... битүүний орой, шинийн нэгэнд чухам юу болж байсаныг тодоор санахгүй боловч идээ будаатай, инээд хөөрөөр дүүрэн, дулаан дотно аз жаргалтай бага насны мэдрэмж миний сэтгэлд мөнх ... Уужаагийнхаа чанасан чихэрлэг аарцыг дахин нэг ууж, үрчлээстэй гараас нь самартай чихэрийг бэлгэнд авах юмсан...
- Уужаагийн боорцгийг гүйцэхгүй ч сэтгэлээсээ хийсэн боорцог мань Цагаан сарын ширээн дээр гологдохгүй байхaa
2 comments:
Bi bas boortsog hiisen sh dee. Ul boov hiij chadahgui bolohooroo boortsogoor l orluulchihsan. Yahav dee, tee. Setgeldee bol ul boov geed l bodchihoj baigaa yum chini.
Baga nasnii dursamj huurhun shuu. Bi 2-3-r angid l baisan baih. Baahan hailmag ideed pologtoj bilee. Tsag tsagt neg tsaddag, tsagaan saraar neg tsaddag gegcheer nandin nandin zuilsiig tsagaan saraar l amsaj, idej uudag baij dee...
Manaihaar zochilsond chini bayarlasan shuu. Linkee uldeegeegui baisan bolohoor chini tuhain uyed orj irj chadaagui. Saya hunii blogoos hayagiig chini olood orj irlee.
Sar shinedee saihan shineleerei. Sanasan buhen chini buteh boltugai.
Ganaa-d - mash ikh bayarlaalaa :)
blogchin burt saikhan ugiig olj comment uldeedeg n ikh goe, hovor chadvar shuu :)
Huu chin ogsoh zamin ehleld zogsoj baigaaa n ergelzeegui, tanai ger buld ulam ongotoi, oodtei yavahin eroolig devshuulye.
clouds
Post a Comment