...охины сургуулийн сагсны баг хотын аварга шалгаруулах финалд орж өчигдөр орой амжилттай тоглон хотын аварга боллоо ... өмнөх тоглолтууд дандаа өдрийн цагаар болохоор үзэж амжаагүй, харин төгсгөлийн тоглолтыг ажлаа таслан очиж үзлээ ...
... охин минь 8 гэсэн дугаартай шар майк, цэнхэр шорт өмссөн, урт үсээ ардаа чангаас чанга боож тоглолтоос өөр зүйлийг мэдрэх янзгүй багийн охидуудтай зэрэгцэн хамгаалж, довтолж, улайрсан гүйж байхыг хараад охиноо ямар хурдан том болсоныг маш тодоор мэдэрлээ ... саяхан л хучиж унтдаг хайртай цэнхэр том алчуураа чирээд өрөөнд ороод ирдэгсэн, гал тогооны ширээний цаанаа зогсоход хоер бөөрөнхий алаг нүд л харагддаг инээдтэй хүүхэд байсандаг ...
...гэнэт хамар нүд орчим хачин оргиод байхаар видео камерагаа хурдхан шиг л нүдрүүгээ ойртулж бичлэг хийж байгаа дүр гаргав...
No comments:
Post a Comment